МУГЖ Б.Сарантуяаг арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймагт аялан тоглолтоор явж байхдаа осолдож амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Энэхүү мэдээлэлд МУГЖ Б.Сарантуяа дуучин Э.Болор-Уянгын фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны тайлбар хийлээ. Учир нь тэрээр яг одоо Хөх хотод \”Одон” телевизийн зохион байгуулж буй \”Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа аж.
Тэрээр \”Хөх хотод \”Одон” телевизийн зохион байгуулж буй \”Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа хойгуур минь ийм сэтгэл донсолгосон мэдээ фэйсбүүкээр гараад байдаг юм байж. Сонин юм шүү. Миний утас амралтгүй дугарлаа. Сэтгэл дотроо нэгийг бодоод, нөгөөг эргэцүүлэн амар мэндийг минь асууж, сэтгэл тавьсан бүх найз, дүү нартаа баярлалаа. Хорвоог орхих өдөр хэзээ нэгэн цагт ирэх боловч одоо л биш шүү. Би амьдрахыг маш ихээр хүсч байна. Үр хүүхдээ том болгож, ээжийнхээ хөлийг хучих ах эгч нартаа түшиг болох юмсан л гэж бодож байна. Дуул, дуул бас дахин дуул гэж ард түмэн минь надад хэлдэг билээ. Хорвоо амгалан шүү найзуудаа” гэжээ.
Эх сурвалж: Eagle.mn