Байгаль эх хүн төрөлхтөнд бэлэглэсэн гайхамшгуудын нэг бол эрдэнийн чулуу билээ. Чулуу бүхэн өөр өөрийн увдис, ид шидтэй гэдэг. Та бүхэнд эрдэнийн чулууны анагаах увдисийн тухай хүргэж байна.
Чохой бадган хуйларсныг таслаж бэтгийг эвдэнэ.
Шунх шархаг оёж уушиг элэг судасны халууныг арилгана.
Цагаан шунх халуун цэцэг шархны өвчин хуянг арилгана.
Лет (хонд) ясыг таслаж махны халуун судасны халууныг арилгана
Жуган уушигны өвчин шархны халуун нүд шархлахыг дарна.
Гарзээ (шохойн будаг) мах ясанд шунасан өвчнийг дарна.
Жац бадган хий, машуу хаагдах өвчнийг арилгана.
Харуул (өмхий давс) бадган хий, бүлээнийг үүсгэж дэвэргэнэ. Бадган бүхэнд тустай.
Ланц (давс уудаг) хаагдах үл хйлах бэтгийг дарна.
Зэц цусыг хайлуулах шархны шар усыг татна.
Рацу савны хүйтэн өтгөн хаагдахыг арилгана.
Цалаа (тунсаа) шарх цус, шар ус, эмэгтэйн хүнд өвчинд тустай.
Талц хүйтнийг дарж ходоод цанхайхыг дарна.
Явагчар (шүү) бүлээн үүсгэж бэтэг өвчнийг арилгана.
Бүлдог (хужир) ялзралыг таслаж, өгөршиж бохирдсон хор өвчнийг арилгана.
Мүс (хүхэр) бээр цус шар ус, шарх шалбархайг дарна.
Бэгвэн (хөх байван) гөвдрүүг таслаж, бэтгийг эвдэж, нүдний цагааг арилгана.
Цүр (байван)-гийн язгуур мах ялзрах бэтгийг ховхлох үс зулгарахад тустай.
Гүгэл нян хатгаа адийн язгуур хий өвчнийг дарна.
Шилдай (хушны давирхай) шар ус боомыг дарна яс хугарахад тустай.
Эх сурвалж: “Онцар гадон дэр зод” судар