Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
тогтоолоор \”Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй
дуудлагаар худалдаалах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү дуудлага худалдааг
Хангарьд ордонд зохион байгуулав.
Барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая
төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд нийт есөн санал ирсэн байна. Улмаар 24
тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдан авлаа. /Монгол Улс нь давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс хэрвээ Монгол улсад удаан хугацаагаар амьдрах, оршин суух хүсэлтэй байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, мөн цаад улсынхаа иргэншлээс гарсан байхыг шаарддаг./
Абдул Каримтай Капитрон банк, Таван богд
трейд, Bluemon ХХК-ууд өрсөлдсөн ч ялагдал хүлээв.
Мөн өнөөдөр \”автобус-3”
НӨҮГ-ын барилга, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга,
Хан-Уул дүүргийн Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг
дуудлагаар худалдаалах байсан. Гэвч нэг ч санал ирээгүй учраас дуудлага
худалдааг явуулсангүй.
А.Аюуш