The Telegraph-ын эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх оноос \”мөнхийн залуу\” нас бэлэглэх бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хүмүүст туршиж эхлэхээр болжээ. Төслийн багийнхны мэдээлж буйгаар уг бэлдмэл нь хүний амьдралын хугацааг хамгийн багаар бодоход 50 хувь уртасгах шидтэй аж.
Амьтан дээр явуулсан лабораторийн туршилт маш амжилттай болсон байна. Хэрэв хүний биед адилхан үйлчлэл үзүүлвэл анагаахын болон бусад шинжлэх ухаанд асар том дэвшил хөгжил авчрах юм байна. Мансууруулах төрлдийн бодис бүхий эмийн найрлага нь амьтан хүний биед ижил үйлчилгээ үзүүлнэ гэдэгт төслийн багийн итгэлтэй байгаа юм.
Бас нэг гайхамшиг нь энэхүү бэлдмэл нь хүний биеийг залуу байлгах төдийгүй элдэв өвчнийг ч анагаах увидас агуулж байгаа аж.