МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Харин МАХН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Хэвлэлийн хурлын мэдээллийг бид эргэн хүргэх болно.