Амны эвгүй үнэр арилгана
Алимны найрлагад ихээр агуулагддаг пектин нь хүнсний эвгүй үнэрийг дарахаас гадна шүлсний ялгаралыг ихэсгэдэг тул амны хөндийг цэвэрлэхэд ч бас тусалдаг байна.
Багтраа /астма/-ны цочролыг багасгана
Алимны найрлага дахьантиоксидантууд болох витамин С болон флавнойд нь багтрааны хурц үеийг дарахад тусалдаг болох нь тогтоогджээ.
Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлнэ
Судалгаагаар,28 жил алим идсэн хүмүүс тархины харвалтад өртөх эрсдэл бага байсан нь тогтоогджээ.
Өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ
Алиманд агуулагдах хэд хэдэн найрлага нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хаталтаас сайн сэргийлж чаддаг байна
Дархлаа сайжруулна
Витамин С-ээр баялаг тул дархлаа сайжруулж ядаргаанаас сэргийлэх чадалтай.
Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Алимны найрлага дах фито гэх микроэлемент нь цусны сахрын тогтворжуулалтад онцгой ач холбогдолтой байдаг аж. Эдгээр элемент нь нүүрс усыг задлахад оролцдог ферментыг хорьж, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулснаар сахрын өвчнөөс хамгаалж чаддаг байна.