Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Мааньт гэдэг газар мал тууж явсан иргэн уулын шар усны үерт осолджээ.
Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн бөгөөд 32 настай Д /эрэгтэй/-г осолдсон тухай дуудлагыг өчигдөр 20:23 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу энэ сарын 20-ны 00:30 цагт цогцсыг нь олсон байна. Түүнийг осолдсон газраас 1 км-ийн зайд үерийн уснаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Осолдсон газар нь Орхон аймгийн төвөөс урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 74 км-т байрлалтай аж.
Тиймээс иргэд шар усны үерээс сэрэмжлэхийг дахин сануулан анхааруулж байна.