Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 3 суманд хачигт халдварын сэжигтэй нийт 5 тохиолдол /2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар/ бүртгэгдсэн ба тандалтын 12-р долоо хоногт 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж.
Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад хачигт энцефалитын 7270 хүн тун вакциныг хүргүүлж, дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлжээ.