Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид автомашин хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Гэмт этгээдүүд болох нийслэлийн БЗД-т оршин суух хаягтай 17-18 настай Г, Б нарыг ХУД, СХД, БЗД-т үйлдэгдсэн зургаан автомашиныг хулгайлсан хэргээр шалгаж байгаа бөгөөд тэд ихэвчлэн Солонгос, Япон улсын Sonata6, Аccent, Prius20 гэх мэт маркийн автомашинууд хулгайлдаг аж. Тэд хулгайлсан автомашинуудаасаа хэрэгцээтэй эд зүйлсийг авч, шатахуун нь дууссан газарт орхиод явдаг болохыг тогтоосон байна.
Иймд иргэд Та бүхэн автомашинаа камер, гэрэлтүүлэгтэй орчинд байрлуулах, автомашиндаа дохиолол байршуулах зэргээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.