Хонконгийн онцгой бүсийн захиргааны төв байранд өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Хонконгийн онцгой засаг захиргааны онцгой бүсийн захиргааны Аюулгүй байдлын газрын дарга Жонн Ли, Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнэ нар Хонконгийн онцгой бүсийн захиргаа, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эрүүгийн хэргийн асуудлаар харилцан хуулийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурсан талаар Хонгконгийн олон улсын радио мэдээллээ.
Холбогдсон хүний нэр усыг тодруулах, хайх, баримт бичиг уламжлах, гэрч авах, нэгжих, баривчлах хүсэлтийг гүйцэтгэх, мэдээлэл хангах, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг хураах зэрэг олон талаар дэмжлэг үзүүлнэ гэж тус гэрээнд тэмдэглэжээ.
Жонн Ли гарын үсэг зурах ёслолын үеэр “Хонконг, Монгол Улс олон улсын хамтын ажиллагаагаар дамжин, гэмт хэрэгт цохилт өгөхийн төлөө хичээн зүтгэж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.