ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Камеровт хүрэлцэн ирж гал гарсан ”Зимяя вишняя” худалдааны төвд нас барагчидийг хүндэтгэн цэцэг өргөсөн талаар гуравдугаар сарын 27-ны мягмар гаригт ТАСС мэдээлэв.
Төрийн тэргүүн эмгэнэлт явдал болсон газарт очиж гамшгийн хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд хожим онцгой албан төлөөлөгчид болон бүсийн удирдлагуудаас илтгэл сонсох болно. Хэдэн цагийн өмнө камеровын олон улсын нисэх буудалд нислэгийн “РОССИЯ” тусгай отрядын онгоц газардсан үед тэнд албан ёсны төлөөлөгчдийн талаар дурдаагүй юм.
Өмнө нь Оросын Эрүүл мэндийн яамны тэргүүн Вероника Скворцов эмнэлэгт 15 хохирогчид үлдсэн, тэдний биеийн байдал сайжирч байгаа талаар тэмдэглэсэн билээ. “Зимняя вишняя” худалдааны төвд гуравдугаар сарын 25-д гал гарсан бөгөөд 64 хүний амь эрсдэж таних ажиллагаа явагдаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалтгааныг тодруулах ажиллагаа эхэлсэн талаар мэдээлсэн билээ.
Ц.Пүрэвдорж