Цаг хугацаа өнгөрсөөр буй ч, хэзээ ч хуучиршгүй Мэрилин Монро бидний дунд оршсоор. Түүний нэр ч мөн адил хэзээ ч мартагдахгүй биз ээ. Тийм ч учраас өнөөг хүртэл түүнийг дурсан сануулсан олон эд зүйлийг шүтэн бишрэгчид нь цуглуулсаар байдаг.
Харин өнгөрөгч долоо хоногт түүний олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй гэрэл зургуудыг Heritage Entertainment дуудлага худалдаагаар зарахаар илгээжээ. Тэдгээр зургуудын ихэнхийг Мэрилин Монро 21-22 настайдаа авахуулж байжээ.
“Нас барснаас нь хойш 56 жил өнгөрсөн ч, тэр алдартай хэвээрээ байна. Би бол түүний олон сая шүтэн бишрэгчдийнх нь нэг” хэмээн “Entertainment Memorabilia”-ийн захирал Маргарет Баррет ярьсан байна.
Б.Болормаа