Өнгөрсөн сард Холливуд дахь гэрээсээ алга болсон жүжигчин бүсгүй байж болох нэгэн цогцсыг олсон тухайгаа Калифорнийн цагдаагийнхан мэдэгджээ. 25 настай Адеа Шабанигийнх байж болзошгүй уг цогцос гэрээс нь 645 км-ийн зайд буюу Калифорнийн хойд хэсгийн алслагдмал газраас олдсон байна.
Албаны хүмүүс жүжигчин бүсгүйн үхэлд түүний найз залуу Кристофер Спотцийг сэжиглэж байгаа аж. Гэвч Спотц нь өнгөрсөн долоо хоногт цагдаа нарт хөөгдөн мөшгүүлж байхдаа мухардалд орсноор дараа амиа хорлосон байна. Бүсгүйн үхлийг эх сурвалжууд аллага хэмээн дүгнэлт гаргажээ.
Пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хуралд Лос-Анжелесийн Цагдаагийн газрын ахмад Вилльям Хайэс “Ямар нэг болохгүй зүйл тохиолдсон нь тодорхой байна. Гэхдээ бид одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн ярьжээ. Цогцост задлан шинжилгээ хийх ажлыг Лхагва гаригийн өглөө эхлүүлсэн учраас одоогоор Адеа Шабаниг мөн эсэхийг баталж чадахгүй аж.
Шабани нь Македонд төрж, ахлах сургуулиа дүүргэснийхээ дараа жүжигчний карьераа эхлүүлэхээр Лос-Анжелес хот руу нүүжээ. Тэрээр өнгөрсөн онд нэгэн уран сайхны кинонд жижиг дүр бүтээсэн аж.
Хамгийн сүүлд алга болохоосоо өмнөхөн буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр тэрээр найз залуу Спотцийн хамт цахилгаан шатаар ачаа зөөж байгааг эх сурвалжууд харжээ. 33 настай, өөр бүсгүйтэй сүй тавьсан Спотц нь Шабаниг гэрээс нь 40 метр зайтай газарт аваачсаны дараа маргалдаж эхэлсэн гэнэ. Харамсалтай нь Спотц амиа хорлохоосоо өмнө цагдаа нараас 97 метр зайтай газар зугтаажээ.
Б.Болормаа