Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал Чингисийн талбайд болж байна. Жагсаал 11:00-15:00 цаг хүртэл болно. Жагсаал зохион байгуулж байгаа гол зорилго нь “Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг хүсч байгаа” юм.
Жагсаал зохион байгуулагчдын зүгээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаж байж, ёс бус авир гаргахгүй байхыг жагсаалд оролцохоор ирсэн хүмүүсээс хүслээ. Мөн энэ жагсаал нь ямар ч улстөрийн өнгө аясгүй, аав ээж гэдэг үүднээс оролцохыг хүсч байгаа аж.
Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ. Шаардлагын хариуг 7 хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийлнэ” гэв