Энэтхэг улсад дунд сургуулийн улсын шалгалтын материал задарсны улмаас 1.6 сая сурагчийг дахин шалгалтад хүчээр оруулахаар болсон байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр шалгалтын өмнө 32 хүн математик болон эдийн засгийн хичээлийн шалгалтын материалыг WhatsApp аппликейшнээр дамжуулан тараажээ. Тиймээс шалгалтын материалыг шинэчилж, шалгалтын хуваарийг дахин товлохоор болсон байна. Ер нь тус улсад шалгалтын материалыг авахын тулд их хэмжээний хахууль өгөх зэрэг энэ мэт асуудал нийтлэг гардаг аж.
2015 онд Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужид улсын шалгалтын үеэр сурагчдын эцэг, эх, найз нөхөд нь улсын шалгалт явагдах үеэр барилгын ханаар авирч, шалгалтын хариуг дамжуулж байжээ. Энэ үеэр 300 хүнийг баривчилж, 750 гаруй сурагч шалгалтнаас хөөгдсөн байна.
Орчуулсан Б.Болормаа