Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор энэ сарын 9-ний өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон. Энэ талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, ийнхүү 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчлэх болж байгаа юм.