Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирдаг, авьяаслаг уран бүтээлчдийг магтан дуулсан Олон Улсын уран бүтээлчдийн өдрийн баярын цэнгүүн энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.
Төгс гэгээрсэн Их багш Чин Хай энэ оны нэгдүгээр сард жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дэлхий даяар олон улсын уран бүтээлчдийн өдөр болгохыг санаачилсан байна. Энэхүү арга хэмжээнд Монголын соёл урлагийн салбарын уран бүтээлчид уригдан оролцсон.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Энхбат “Олон Улсын уран бүтээлчдийн өдөр зөвхөн уран бүтээл туурвиж буй хүмүүс төдийгүй диваажинд заларсан уран бүтээлчдээ дурсан санадаг. Өнгөрсөн ба одоо цагийн уран бүтээлчдэд зориулсан баяр юм. Анх удаа дэлхийн хэмжээнд зохион байгуулж байна. Багш авьяасаараа дэлхийн дахинд танигдсан уран бүтээлч юм” гэв.