Төрийн дээд шагналт “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 7-нд 30 нас хүрчээ. Түүний хувьд амжилт, ялалтаар дүүрэн түүний ч хувийн амьдрал л ээдрээтэй. Тэрээр өөрийнхөө гучин насны төрсөн өдрөөр өөртөө зориулж шүлэг зохиожээ. Гавьяатын зохиосон шүлгийг нь хүргэж байна.
-Гучдугаар өртөө-
Амьдрал хэмээх гал тэрэгний
Хорин есдүгээр өртөөнд
Аялаж явнаа би
Алдаа оноо, магтаал, матаас
Алга ташилт, салаавчаар дүүрэн
#Аялал минь, #Амьдрал минь
Худал , үнэн хослон зурайсан
Хувь тавилан хэмээх ган замаар
Хурдалж яваа
Энэ амьдрал хэмээх гал тэрэгний
Эхний өртөөг #Төрөх гэнэ
Эцсийн өртөөг #Үхэх гэнэ
Өртөө бүхэнд нь алдаж, онож
Өвдгөө шалбалж унасан
Гэнэхэн ухааралтай
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж
Өрөөлөөр дэмнүүлэлгүй боссон
Гэмгүйхэн бардамналтай
Амрагхан охидын халуухан үнсэлт
Амьдрал болоогүй бүтэлгүй хайрын
Зөөлхөн гунигтай
Эцсийн эцэст өөрөөрөө л байж
Эр хүн гэж өөрийгөө анх тоосон
Зөрүүд бардамналтай
Амьдрал минь, Аялал минь..
Маргааш би энэ хорин есдүгээр өртөөнөөс
Манантай гэрэлтэйг нь мэдэхгүй
Энхэл донхол замаар
Гуниг , Баяр ,Аз жаргалын эрэлд
Гучдугаар өртөө рүү явна.
Дахиад ирэхгүй 29-р өртөө минь баяртай
Дахин учрахгүй 29-н нас минь Баяртай! Хэмээн бичжээ.