Цахим орчинд олны танил хүмүүсийн нэрээр фэйсбүүк хуудас нээн олныг төөрөгдүүлж, залилан мэхлэх болжээ. Тухайлбал топ модель Д.Пүрэвсүрэнгийн нэрээр сошиал хуудас нээн түүнийгээ 350 мянган төгрөгөөр худалдаалдсан гэмт хэрэг гарсан байна. Энэ тухай топ модель П.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлж, олон нийтийг хуурамч мэдээлэлд автаж, хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.