Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй гомдлын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн аж. Мөн албаны унааг хувийн зорилгод ашигласан, зохисгүй байдал гаргасан гэх гомдлын дагуу нэг шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ.