УИХ-ын гишүүн А.Сүхбат биед нь халдсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд болсон үймээний үеэр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч гэх Б.Одхүү гэгч нь УИХ-ын гишүүн А.Сүхбатын халдашгүй дархан байдалд халдаж, биед нь гэмтэл учруулжээ. Одоогийн байдлаар А.Сүхбат гишүүн гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний газарт хандаад байгаа юм байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.