Чехийн Эдийн засгийн танхимаас тус улсад ажиллах хүч дутагдалтай байгаа байдлыг харгалзан үзэж Монгол, Филиппинээс ажилчин авах хүсэлтэй байгаа компаниудын бүртгэлийг эхлүүлжээ. Шинэ гарсан дүрэм журмаар компаниуд дээрх хоёр улсаас жилд 1000 хүртэлх тооны ажилчин авах боломжтой болжээ. Гэхдээ Чех болон Европын холбооны иргэд ажилладаггүй, сонирхдоггүй ажлын байранд авах гэнэ. Тус улсын ČTK агентлагийн мэдээлснээр Чехийн компаниуд сард 85 монгол, филиппин ажилчин авч болох бөгөөд гэхдээ компани нь үйлдвэр, үйлчилгээний салбарт 2-оос дээш жил ажилласан, 10-аас дээш хүнтэй, улсад өр зээлгүй байх ёстой аж.