АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ”ойрын хугацаанд” хойд солонгосын тэргүүн Ким Чен Ин-тэй уулзахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ. “ Та бүхний мэдэж байгаагаар би Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хориглох асуудлыг авч хэлэлцэхийн тулд “ойрын хугацаанд” Кем Чин Ин-тэй уулзахаар төлөвлөж байна.
Энэ уулзалт амжилттай болно гэж найдаж байна тэгээд ч бид үүнийг хүлээж байна.”- гэж Трамп, Японы ерөнхий сайд Синзо Абатай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үед хэлээд энэ уулзалт Хойд Солонгост түүнчлэн бүх дэлхийд ач холбогдолтой болохыг онцоллоо.
Өмнө нь Мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг БНСАУ-ын тэргүүнтэй тав-долоон сард болзошгүй, уулзалт зохиогдохгүй ч байж болохыг үгүйсгээгүй билээ. Тэр АНУ болон БНАСАУ уулзалт хийгдэх талаар хэлэлцээр хийж байгааг мэдэгдсэн бол “удахгүй” Ким Чен Ин-тэй уулзалт хийгдэх талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигч Майко Помпео мэдэгдсэнийг лхагва гаригт ХМХ баталлаа.
Трамп цөмийн зэвсгээс ангижрах нь БНСАУ-д төдийгүй дэлхий нийтэд сайн сайхныг авчирах болно гэж мэдэгдлээ. ”Асуудалд өргөн хүрээтэй хандаж байгааг бид их хүндэтгэж байна. Бид хамтдаа ажиллах ёстой. Бид цөмийн зэвсэгт төгсгөл тавих хэрэгтэй, үүнийг дэлхий нийт хүлээн авах болно” – гэж Трамп тэмдэглэлээ.
Ц.Пүрэвдорж