Өвөрхангай аймгийн Хархорин сумын
Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А нь энэ саырн 5-ны өдөр сумын эмнэлэгт
нярайлж, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ч томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварын улмаас нас нөхчсөн
байна. Эх нярайлсаны дараа өвчин зориур арилалгүй, шээс хаагдаж,, өндөр
халуунтай байсаар бие нь мууджээ.
Энэ үед сумын эмч түүнийг уушгины хүнд
хатгалгаа туссан хэмээн онош тавьж Аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн
оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын төв, Улсын нэгдүгээр
эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдэгдэж, эх, хүүхдийн хамраас
арчдас авч, шилжлүүлэхэд хариу нь /7-ны өдөр гарсан/ H1N1 вирус болох нь
тогтоогджээ.
Гэвч эхийн амийг аварч чадаагүй байна.
Харин ихрүүдийг яаралтай эмчилж, биеийн байдал дээрдсэн гэдгийг албаныхан
мэдээллээ.
Томуугийн А хүрээний H1N1 вирус нь хүнийг
хүндээр өвчлүүлж, амь насанд хүрдэг аюултай. Энэ вирусийг туссан хүн өндөр
халуурч, ханиалгах, толгой, үе мөч, булчин, хоолой өвдөх, бөөлжих, суулгах
зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна. Вирусээр тав хүртэлх насны хүүхэд, ахмад
настнууд, жирэмсэн эхчүүд өвчлөх магадлал өндөр аж. Тэр тусмаа жирэмсэн
эхчүүдэд хүнд тусдаг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа.