Монгол Бөхийн өргөөнд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан өнөө өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, холбооны тэргүүн асан Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх нартай хаалттай уулзалт хийж, бөхчүүдэд хатуу анхааруулга өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга “Үүсээд байгаа маргааныг эцэслэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна. Мөн одоо нэр дэвшээд байгаа хоёр хүнийг нэрээ татаж, “Их эе” хуралдаанаа дахин хий” хэмээн сануулсан.
Тэгвэл Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нэрээ татахаа мэдэгдэж твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн жиргэжээ.