Өнөө өглөө Афганистаны нийслэл Кабул хотод хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдаж, 50 хүн хүндээр шархдсэн талаар тус улсын Дотоод явдлын яамны эх сурвалжаас иш татан TOLOnews агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт Афганистаны тагнуулын газар байрладаг дүүрэгт болсон бөгөөд халдлагын үеэр 7 сэтгүүлч амаиа алдсаны дотор Франс Пресс агентлагийн гэрэл зургын сэтгүүлч байжээ. Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү халдлагыг мотоцикль унасан амиа золиослогч террорист этгээд үйлдсэн нь тодорхой болсон ба одоогоор уг террорист халдлагыг алан хядах Исламын улс бүлэглээл үйлдснээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна.