Шилэн Цогоо буюу Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өнөөдөр Монголын таван одтой гэгдэх Шангри-Ла зочид буудлын рестораны шөлнөөс ялаа гарч ирсэн талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр тус рестораны зохион байгуулагчийг дуудаж ялаа гарч ирсэн талаар хэлсэн ч уучлалт гуйлгүй, “хамт явж буй хүнийх нь хоолны тооцооноос хасаж болно” гэсэн хариулт өгчээ. Харин үүний хариуд Шилэн Цогоо “Би зүгээр л хоолны үнэ төлүүлж, мөнгө төгрөг авах гэж ингээд байгаа юм биш. Ядаж и-мэйлээр уучлалт гуйсан захидал илгээж болно.
Гэтэл үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйх наад захын соёл алга” гэсэн байна. Тэгээд тэрээр зохион байгуулагчидтай уулзаж шийдэлд хүрээгүй учир рестораныхаа даргатай уулзуулахыг хүсэж, үйлчлүүлэгчийн картаа үлдээн гарч явжээ. Харин хэд хоногийн дараа түүнтэй рестораны дарга болох хэдэн хятадууд уулзсан байна. Үйлчлүүлэгч өөрөөс нь зөвхөн уучлалт гуйхыг хүссэн ч, рестораны зүгээс буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, доромжилсон хандлага гаргасан учир мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хэлжээ. Гэвч рестораны дарга нар “хуулийн дагуу явахыг хүсээд байгаа бол тэгье. Бид дэлхийн шилдэг хуулийн фермтэй хамтарч ажилладаг” гэж сүрдүүлсэн аж.