Нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд Туул голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр орой 18 цагийн үед онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 60-70 настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.