Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр нийслэийн Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирэх болжээ.
Үүний дагуу Байгаль орчны судалгаа, шижилгээний төв /БОСШТ/ Туул голын сав газрын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр /2024.10.29/ Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжилжээ.
Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх аж.