Бразилийн Сан-Паулу мужид Сүйт бүсгүйн хувийн нисдэг тэрэг унаж, шатсан талаар Globo Сувгаар мэдээллэжээ. Аз дайрч сүйт бүсгүй гэмтээгүй бөгөөд харин гурван зорчигч гэмтсэн байна. Хэдийгээр ийм тохиолдол болсон ч хуримыг хойшлуулаагүй байна. Хүмүүсийн хэлсэнээр, нисдэг тэрэг агаарт эргэлдэж байгаад буух газраасаа холгүй унажээ. Сүйт бүсгүй болон нисгэгчид гарч амжсан ба нисдэг тэрэгнээс холдож чадсан байна. Гал командынхан амжин ирж бүхээгнээс үлдсэн гурван хүнийг гаргаж авсан бөгөөд түүний дараа, нисдэг тэрэг шатсан ч түүнийг түргэн унтарааж чадсан байна.
Ц.Пүрэвдорж