МҮОНРТ-ийн
ерөнхий захирал Ц.Оюундарь хэмээх ганцхан хүний амбицаас болж Монголын ууган
телевизийн нэр хүндэд сэв суулаа. Хагас зуун жилийн түүхтэй энэ телевизийн логог
гэртээ цаас, цавуугаар тоглож буй цэцэрлэгийн хүүхэд шиг Ц.Оюундарь гэгч хэд ч
өөрчилж, хэд ч тоглов. Ингэхдээ эцгийн халаасыг эрх охин тэмтэрдэг шиг АН-ын
генсекээр эрхэлж явсан, Ерөнхийлөгчийн \”халаасны”
хүн Ц.Оюундарь төсвөөс 40 сая төгрөгөөр лого өөрчлөнгөө аяджээ.
Ингэж хэлэхийн
учир, төсвөөс 40 сая төгрөг гаргуулж лого шинэчилсэн ч түүний санаа оюуны өмч
зөрчсөн болж, цэцэрлэгийн хүүхдийн анх харсан сэтгэгдлээр печенин логогоо авч
хаяв. Зүгээр байсан логог өөрчлөхөөр 40 сая төгрөг гаргуулж, хэд хэд өөрчилсний
дараа хуучин логогоо эргүүлэн ашиглаж буй энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ.
Энгийн
хүн энийг чинь зүгээр байсан логон дээр \”печень авчраад тавиад буцаагаад авахад
40 сая төгрөг зарцууллаа” хэмээн ойлгоод байна. Нөгөө тэгийг 40 саяар үржих /0x40 сая/-ээр =0 гардаг шиг зүйл болжээ. Тэгэхээр тэр тэг нь
Ц.Оюундарь болж таарч байна. 0-ийг хэдээр ч үржсэн=0 л гардаг.
Үүнтэй адилаар Үндэсний олон нийтийн радио телевизийн логоны ажил 0
гарсан бөгөөд энэ хугацаанд нэр хүндтэй телевизийн лого \”нэг л биш” олон ч удаа
эфирт гарлаа. Өөрийнх нь хэлдгээр хүн амын 82 хувь нь МҮОНТ-ийн хөтөлбөрт
итгэдэг шигээ МҮОНТ-д итгэдэг. Тэгвэл энэ мэт хуурамч, хулхи телевиз шиг янз
бүрийн логотой нэвтрүүлэг гарсаар байх нь хөдөөгийн иргэдийг гайхшралд
оруулжээ.
Хамгийн гол нь, Ц.Оюундарь хэмээх ганцхан хүний амбицаас үүдэж, энэ
нэр хүндтэй телевизэд итгэгчдийн итгэл алдарч эхэлжээ. Амьдралынхаа туршид үзэж
байгаа телевизээс үг, үсэг битгий хэл цэг таслалын алдаа хайдаг гэнэ,
хөдөөгийнхөн. За ямартай ч, Ц.Оюундарь гэж хүн өөрийгөө мөнхлөх, нэрээ үлдээх
амбицдаа хөтлөгдөн ийнхүү логогоор оролдсон гэдгийг дуулгая.