ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын бичсэн ил захидал олон нийтэд шуугиан тарьж байна. Тэрбээр захиандаа \”500 сая төгрөгийн авлигын мөнгөтэйгээ хамт ажлын өрөөнөөсөө гардуулсан” гэх хэргийн учрыг төдийгүй, тухайн тэр мөнгийг авах байсан \”цаад эзэн” хэн байсныг илчиллээ. Үүгээрээ хууль, цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд үнэн бодит байдлын мөрөөр орж шалгаасай гэсэн бололтой. Уг захианд бичсэнээр бол Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэсэн өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө \”гардуулсан” 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Тэр ч байтугай хэрэв азгүйтэж баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан гэх утга бүхий захидал байлаа.
Шадар сайдын суудал Н.Энхбаярыг томилохоор тохироо хийж засгийг авч үлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй. Өчигдрийн захиаг ч уг үйл явдалтай холбож үзэх хүмүүс байна.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр телевизийн ярилцлагад оролцох үеэрээ маргаан дагуулаад буй Шадар сайдын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр \”Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Би тэгье ээ гэсэн\” гэсэн юм.
Ямартаа ч Н.Энхбаяр Шадар сайд болох бодолтой байгаа аж. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд намын нөхдийнхөө тэр их эсэргүүцэл, дургүйцлийг даван гарч түүнийг Шадар сайдын албан тушаалд томилох эсэх нь анхаарал татаж байна.