“УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ. Ж.Мөнхбат БНСУ-д эмчлүүлж байна” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ. Харин уг мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эрс үгүйсгэж “Н.Номтойбаярт зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байв. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9 телевизээр энэ мэдээлэл гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан. Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, БНСУ-д байж байгаад уржигдар Улаанбаатар хотод ирлээ. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл” гэв.