ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Оросын эх газрыг Крымийн хойгтой холбосон шинэ гүүрний ёслолын арга хэмжээнд оролцжээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч В.Путин өөрөө биечлэн оролцож, олон арван хүнд даацын ачааны машины цувааг тэргүүлэн Камаз машин жолоодож, гүүрний бат бэх чанарыг шалгасан байна. Тэрээр ачааны машин жолоодон Краснодарийн хязгаараас Керч хүртлэх замыг 16 минутад туулсан бөгөөд үүнээс өмнө В.Путин гүүрийг ашиглалтад өгөх замын хөдөлгөөний Ерөнхий төвийн бэлэн байдалтай танилцсан байна. Мөн энэ үеэр шинэ гүүрний замын аюулгүй байдлыг тус улсын 600 гаруй онцгой байдлын ажилтан түүнтэй хамтран шалгажээ.
Энэхүү гүүр нь Крым болон Краснодарийн хязгаарийг холбосон 19 км-ийн урттай бөгөөд энэ нь Европ тив дэх Васко да Гамийн гүүрнээс даруй 2 км-ээр илүү гэсэн үг юм байна. Оросын хэвлэлүүдийн онцолж байгаагаар энэхүү гүүрийг 228 тэрбум рублийн өртөгөөр барьжээ. Уг гүүр нь өдөрт 40 мянган автомашин, 47 цуваа галт тэрэг өнгөрүүлэх хүчин чадалтай ба мөн жилдээ 14 сая зочигч зорчиж, 13 сая ачаа тээвэрлэгдэх боломжтой юм байна. Шинээр ашиглалтад орж буй энэхүү гүүрний эхний зорчигчид нь Крым болон Кубаны оршин суугчид байх бөгөөд удахгүй Крым болон эх газрын хойгийн хооронд зорчигч тээврийн автобус явж эхлэх юм байна.