НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол тавдугаар сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
• найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
• долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
• зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
• таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
• дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
• гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Мөн супер азтан 50 сая төгрөг хожно.