НҮБ-ын илтгэлд , дэлхийн хүн амын жаран найман хувь 2050 он гэхэд хотын районд амьдарна гэж дурджээ. Ойрын 30 жил улам өргөжин тэлж байгаа хотуудад 2,5 тэр бум хүн амьдрах болно. Гэхдээ хот өсөлтийн 90% Ази болоод Африкт төвлөрөх бөгөөд хот тэлэлтийн 35% Энэтхэг, Хятад болон Нигерт ердөө 2018 ба 2050 оны хооронд болно. Хөдөөгийн районоос хотын районд нүүлгэн шилжилт нийт хүн амын өсөлттэй уялдан 2030 он гэхэд дэлхий дээр 43 мегаполис үүсэх бөгөөд тус бүрдээ 10 сая гаруй хүн амьдрах болно.
Өнөөдөр Токио дэлхийн томоохон хотын нэг бөгөөд 37 сая хүнтэй, түүний араас Нью-Дели 29 сая, Шанхай 26 сая, Сан-Паулу ба Мехико 22 сая оршин суугчидтай юм. Каир, Мумбай, Пекин болон Дакка хотууд одоогоор 20 саяд хүрээд байна.
Ц.Пүрэвдорж