Манай улсын \”Грийн грасланд” ХХК, \”Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, \”Завхан хүнс” ХХК БНХАУ-д үхэр, хонь, ямааны мар экспортлох эрхээ хангаад байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хүлээн авч уулзан батламжийг нь гардууллаа.
Тэрбээр цагаан сарын дараагаас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж ахуйн нэгжүүд \”Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонь, ямааны мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-д заасан шаардлагуудыг мөрдөж ажиллахыг захин амжилт хүсэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын шинжээчид хамтран 2015 оны 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хяналт магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан. Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг \”Грийн грасланд” ХХК-ны \”Мон-Тува” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлсэн юм.
Хамтарсан Ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдан \”Монгол Улсаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр,малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-ыг тус тус үзэглэсэн.
Протоколоор үхэр, хонь, ямааны маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор тохиролцсон бөгөөдбаталгаажуулалт хийж, тус бүр 120 ш гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын талд хүргүүлээд байна.
Дээрх протоколуудад \”Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно” гэж заажээ. Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт л БНХАУ-тай хиллэдэг. Иймээс Засгийн газрын 2003 оны \”Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Бургастай боомтоор малын түүхий мах экспортлох боломжийг бүрдүүлжээ.
БНХАУ-ын ЧХШХЦЕГ манай нэр бүхий аж ахуйн нэгжийг \”Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалтын газар”-т бүртгэж авсан байна. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг \”Хүн Од” ХХК, \”Хатан сүйх” ХХК, үхэр, хонь, ямааны махыг \”Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, \”Завхан хүнс” ХХК, нядалгааны \”Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар