Тэрээр өнөөдөр 11.30 цагт \”Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарласан. Энэ хурлаар \”Монголоороо байгаасай” дуу болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх байсан аж. Тиймээс хэвлэлийнхэн уг асуудлыг сурвалжлахаар \”Үндэсний мэдээллийн төв”-д очсон ч Л.Гүндалай ирсэнгүй
.Хэвлэлийн хурал зохион байгуулагч түүн рүү залгаж асуутал \”би унтаж байна” гэсэн товчхон хариултыг өгчээ. Ийм хариулт сонссон хэвлэлийнхэн \”Л.Гүндалай ч ард түмнээрээ дайжигнаад зогсохгүй, хэвлэлээр дайжигнадаг болжээ” гээд нэлээд бухимдалтай тарцгаасан байна.
Шар хүү