Хошин урлагийнхан баяруудаар завгүй байдаг шигээ Сар шинийн баяраар ч мөн завгүй байдаг билээ. Продакшны дотоод ажил, тоглолт, Өвөр Монголд уригдах, энд тэндхийн арга хэмжээг очиж хөтлөх гээд буузаа ч олигтой идэж чаддаггүй хэмээн гомдоллож байсан удаатай. Гэхдээ л энэ бүхний эцэст жүжигчин Н.Ононгийн хэлснээр \”Эхнэр маань бууз салат бэлдчихээд өдөржин хүлээгээд бөөн уур. За яахав дээ хань бөөн мөнгөтэй ирлээ ш дээ гэсэн чинь, уурлах уйлахын завсар түй гэж тоолсноо…энэ чинь тэгээд хэд юм\” гэдэг шиг баярууд өнгөрдөг бололтой. Тиймээс Хошин урлагийн их эрт буюу 2 дугаар сарын 4-ний өнөөдөр Сар шинийн золголтоо хийлээ. Мэдээж ард түмнээ цаг үргэлж инээд, эрч хүчээр цэнэглэж байдаг тэд сар шинийн өдрүүдээр цэнхэр дэлгэцээр бидэнтэйгээ уулзахын тулд өнөөдөр золгож, телевизийн нэвтрүүлэг давхар хийжээ. Энэхүү нэвтрүүлэг \”Боловсрол суваг\” телевизээр Сар шинийн өдрүүдэд танд хүрэх юм байна.
Нинж