Каннын кино наадам нь дэлхийн кино урлагийн нийтлэг баяр бус кино одод, алдартнууд болон урилгаар оролцож буй чинээлэг баян эмэгтэйчүүд ч оролцдог наадам юм. Баярын зочид өөрсдийн гоёлоо алдарт загвар зохион бүтээгчдийн урлалаар чимэн, нүд булаам харагдавч үнэндээ зарим оддын төрөлхийн биеийн галбирыг ч нуух аргагүй дутагдал байдаг. Дэлгэрэнгүйг- iz.ru-ийн фото сурвалжлагаас үзэцгээе.
- Канадын фотомодел, жүжигчин Винни Харлоу ”Хан Соло: Оддын дайны түүх”. Ливаны загвар зохион бүтээгч Жаном-Луи Сабажигийн бүтээсэн мөнгөлөг өнгийн даашинз.
- Болливын Айшвария Рай Дубайн загвар зохион бүтээгч Майкл Синкогийн бүтээлийг сонгосон. Хоёр метрийн урттай эрвээхэйн далавчин гивлүүрийн санааг харуулсан уг даашинзыг бүтээхэд гурван мянган цаг зарцуулжээ.
- Оросын Ирина Шейк улаан хивсэн дээр нилээд задгай улаан -Versace даашинзаар гоёжээ.
- Тайваний загвар зохион бүтээгч-дуучин Арая Харгейт хурц-шар өнгийн олон нугалаас бүхий хөвсгөр Giambatista Valli даашинзаар гоёв.
- Жастин Биберийн эртний найз, загвар зохион бүтээгч Шантель Жеффрис улаан хивсэн дээр техникийн гэмээр шийдэлтэй, биеийн хэсгүүдийг илэрхий харуулсан гоёмсог даашинз өмсчээ.
- Жулианна Мур Холливудын алтан үеийг санагдуулам үдшийн Givenchy даашинзыг сонгосон байна.