Өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн гадна, автомашины гарц дээр иргэн М машинаа байрлуулан, улмаар сургуулийн ойр орчимд “Эцэг эхийн эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан /School Police/ иргэн Э-гийн шаардлагыг үл тоон, танхайрсан хэрэг гарсан билээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлснээр, дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан иргэн М-ийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.