Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн С.Оюун нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа. Тодруулбал, 2012-2016 оны хооронд “Гүн-галуутын Оюун-Эрдэнэ” ТББ-аас хэрэгжүүлсэн “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье”, “Өү Си Эй Ти” ХХК-иас хэрэгжүүлсэн “Мөнгөн бороо”, “Мөнгөн харш” төсөл хөтөлбөрт 2012-2016 онд элсэн орсон, мөнгөн урамшуулал авсан нэр бүхий иргэд мөнгөн хүлээн авсан дансны дугаараа тодруулан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор Мөрдөн байцаах албаны 315 тоот өрөөнд ирж мэдүүлэг өгнө үү.