Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг дөнгөж сая Сайд нарын буюу Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Өнөөдөр эмч нар зөвлөлдөж, ийнхүү түүнийг шилжүүлэн хэвтүүлэх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эмч нарын шийдвэрийн дагуу С.Баярыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн” гэлээ.
С.Баярыг Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулан саатуулан шалгаж байгаа юм. Хоёр сар гаруйн хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ийнхүү хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн хэвтүүллээ.