Саудын Арабад эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрсөн шийдвэрт хориг тавихаас хэдхэн долоо хоногийн өмнө цагдаагийнхан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гурван эмэгтэйг нэмж баривчилсан байна.
Хүний эрхийн бүлгүүдийн мэдэгдсэнээр эмэгтэйчүүдээс ихэвчлэн бүрдсэн 11 хүн жолоодох эрхийн төлөө тэмцэхээр өнгөрөгч долоо хоногоос кампанит ажил эхлүүлсэн аж. Харин албаны хүмүүс тэднийг гадаадын намуудтай холбоотой хэмээн сэжиглэж, тогтвортой байдлыг хангахын тулд баривчилсан гэж мэдэгджээ. Бусад тэмцэгчид энэхүү баривчилгааг урьд өмнө гарч байгаагүй, цочирдмоор хэрэг байлаа гэжээ.
АНУ-ын зүгээс энэхүү баривчилгаанд санаа зовниж буйгаа илэрхийлээд Персийн булангийн орнууд, ялангуяа гол холбоотон орнуудад нь өрнөж буй шинэчлэлийн явцыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна.
Хаан Сальман бин Абдулазиз болон түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Сальман нар эмэгтэйчүүдийг автомашин жолоодох эрхийг хориглосон хоригийг энэ оны зургадугаар сарын 24-ний өдөр цуцлахаа мэдэгдэж байсан билээ.
Б.Болормаа