Эх Нялхас буюу Монголдоо ганц байдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ сүртэй нэртэй ч сэтгэлгүй эмч, удирдлагаар дүүрээд олон жил болж байна. Төрөх гээд очсон эмэгтэй, хүүхдээ эмчлүүлэх гээд очсон эмэгтэйгээс мөнгө нэхэж, өгснийг нь бага хэмээн голж, хүүхдийг нь үхэлд хүргэсэн олон ч жишээ бий. Нойроо харамлах, эм тариагаа цагт нь хийхгүй, адаар ааштай гээд тоочоод байвал дуусахгүй. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн эмэгтэй хүүхдэд нь тариаг нь цагт нь хийхийг эмчид зүгээр сануултал, цаад эмч нь шаралхсандаа уян зүүг нь авч өдрийн хэд тариулдаг ой хүрээгүй жаахан амьтныг ердийн үеийнхээс урт зүүтэй том шприцээр бараг ясанд нь тултал зоон тарьж, \”Би мэдэж байна. Ингэж тарьвал сайн байдаг юм\” гэх ганцхан өгүүлбэрээр амыг нь тагладаг байж.
Тэр болгонд чарлах хүүхдээ өрөвдсөн, том зүүний өвдөлтөөс болж хатуухан хэлэхэд бараг мэдрэл муутай хүүхэд шиг болчихсон бяцхан үрээ харсан эх нөгөө эмчээс гуйж, гувшиж байж бараг хоёр хоногийн дараа уян зүүг нь эргүүлэн тавиулаад ганц хоноод гарсан юм. \”Тэддүгээр өрөөнд хэвтсэн\” гэж эмчийг хэлэхээр нь эргэлтийн цонхон дээр ирсэн ганц нэгхэн сахиураас тэддүгээр өрөөнөөс тэр хүнийг дуудаад өгөөч гэж хэлж бүтэн цаг гаруй хоол, цай барин хүлээсний эцэст өрөөнд хэвтээгүй үүднийх нь ойролцоох булангийн цонхтой коридорт хэвтсэнийг нь мэдсэн нэгэн тохиолдол бий. Ингээд эмчээс асуутал \”Хаалгагүй л болохоос тэр чинь өрөө\” хэмээн хэлж билээ. Ямартай ч, энэ мэт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэхэд дэндүү учир дутагдалтай энэ газар яг л урьдынх шигээ өөрчлөгдсөн юмгүй бахь байдгаараа угтав.
Өчигдөр буюу шинийн 4-нд иймэрхүү янзтай л байв. Эмч ажилтнууд нь хоорондоо золгож баярлаад, хүүхдүүд өвдөж уйлаад л. Өвдсөн хүүхдүүд уйлахаас ч яахав. Үүнийг харсан эцэг эхчүүд бухимдахаас ч яахав. Хүйтэн хонгил, сэтгэлгүй эмч нарт бухимдсан эцэг эхчүүд эмч нарыг сураглахаар яаралтай хагалгаанд орсон гэв. Харин тэнд ажилладаг танилаасаа асуухаар \”Манай эмч нар золгож байгаа. Одоо ингээд цайны цаг таарч
байна. Үдээс хойш л үзэх байх\” гэсэн юм.
байна. Үдээс хойш л үзэх байх\” гэсэн юм.