Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар Авлигатай тэмцэх газар өнөөдөр 17.30 цагт авч дуусна.
Хөрөнгө орлогын бүрдүүлэлтийн мэдээлэл өдрийн 12.00 цагийн байдлаар 98.5 хувь буюу нийт 38900 албан хаагч өгчээ. Харин Улсын их хурлын гишүүд буюу албан үүргээ гүйцэтгэж буй өндөр дээд албан тушаалтан нийлээд 269 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстойгоос дөрөв хүн дутуу байгаа аж. Хуулийн хугацаа дуусахаас өмнө нэр бүхий дөрвөн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө гэдгээ Авлигатай тэмцэх газартай утсаар холбогдож мэдэгджээ.
Харин ХОМ-ийг гуравдугаар сарын 1-нд орон нутгийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдээллийг нэгтгээд, иргэдэд танилцуулах юм.