Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын Сингапураар зугаалах үед орон нутгийн эрх баригчидтай хамт зургаа авахуулсныг Сингапурын ГХС Вивиан Балакриш өөрийн твиттертээ нийтэлжээ. Энэ зураг дээр Ким Чен Ыны зүүн талд боловсролын сайд Он Ё Кун баруун талд нь гадаад хэргийн сайд байна.
Ким Чен Ын Сингапурын хамгийн гол үзэсгэлэнтэй газруудын хэсэг болох: Хоолойн Цэцэрлэг, Мерионы парк, алдарт Марина Бэй Сэндс буудал энд түүнийг олон тооны фотозурагчид хүлээж байлаа. Зураг дээр БНАСАУ-ын тэргүүн олон тооны бие хамгаалагчтайгаар хотоор явж байгааг харуулжээ.
Урьд өмнө АНУ-ын Цагаан ордонд Америкийн Нэгдсэн Улс болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт ямар журмаар явагдахыг мэдээлэлж байсан. Мэдээллэснээр бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Чен Ын нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийх бөгөөд дараа нь бүлгүүд уулзалтад оролцох бөгөөд хамтарсан зоог барина.
Ц,Пүрэвдорж