МУГЖ, дуучин Т.Ариунаа АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийхээр өчигдөр хүлгийн жолоо заллаа.Тэрбээр АНУ-ын Чикаго, Денвер, Сеатл, Вашингтон, Сан Франциско хотод тус тус аялан тоглох юм байна. Тоглолтод түүний үе үеийн хит дуунууд эгшиглэх аж.