СГЗ, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч, доктор Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдсан гэх хэргээр ял сонссон.
Түүнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид 9 жилийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Тиймээс Дээд шүүх ирэх лхагва гаригт тэдний гомдлыг хянан хэлэлцэхээр товлосон байна.