БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдсан. Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номаницид нэр дэвшиж өрсөлджээ.
Манай улсаас тус наадамд “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн кино оролцсон байна.
Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлж, нэр дэвшсэн “Солиот Эх” кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшин, шагнал авчээ. Ингэснээр МУГЖ И.Одончимэг олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.